Thursday, December 23, 2010
занабазарын музей
* Нүүр * Улс төр * Бизнес * Уул уурхай * Байгаль орчин * Нийгэм * Хууль, эрх зүй * Шинжлэх ухаан технологи * Чөлөөт цаг * Спорт * Дэлхий ертөнц * 3ар ЗАНАБАЗАРЫН МУЗЕЙ руу “НҮҮСЭН” үзэсгэлэн 2010-09-28 09:22 * Сонин заxиалга * Сэтгэгдэл * Илгээx * Хэвлэх * Түгээх * o 1 o 2 o 3 o 4 o 5 Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “UB Art fair-2010” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийжээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Занабазарын музей уг үзэсгэлэнг хамтран зохион байгуулж буй. Дотоодын урлаг сонирхогч, үзэгчдэд төдийгүй гаднынханд эх орноо сурталчлах давхар зорилготой “UB Art fair” анх 2009 онд Жуулчны гудамжинд дэлгэгдэж байсан. Харин энэ жил үзэсгэлэнгийн танхим руу нүүсэн нь энэ аж. Мөн өмнөх жил зөвхөн ДУДС-ийн оюутан залуус оролцож байсан бол энэ удаа чөлөөт уран бүтээлчид ч уран зураг, баримал, сийлбэрээ дэлгэжээ. Аялал жуулчлалын өдөртэй давхцаж байгаа учраас үзэсгэлэнд тавьсан ихэнх бүтээл монгол ахуй, нүүдэлчний соёл, хөдөө талын байгалийг дүрсэлсэн байв. Тухайлбал, зураач Г.Цэнгүнжавын газрын гүнээс нэвт гарч ирсэн мэт шовх хад асга, сүрлэг уулсыг харуулсан “Их газрын чулууд”, мөнх цаст оргил, оройд тусах нарны туяа, бэлд нь орших ой хөвчийг дүрсэлсэн “Улаан дөш” зэрэг бүтээл онгон дагшин байгалийн сүр жавхланг илтгэнэ. Түүнчлэн Н.Баатарцогтын тэмээн жин, нүүдэлчин монгол айлын үдшийг илэрхийлсэн хайчилбарууд өдөр тутмын жирийн үйлийг тусгасан боловч өвөрмөц тал, давтагдашгүй агшныг гаргаснаараа үзэгчдийн анхаарлыг татаж байсан юм. Мөн энэхүү үзэсгэлэнд уран зургаас гадна модон сийлбэр, керамик урлал, цаасан бар, чулуун баримлууд ч тавигджээ. Юу юугүй мөргөлдөх нь үү гэмээр хоёр догшин аргаль угалзын сийлбэр, эртний домгоос сэдэвлэсэн “Ус голыг гатлан ирлээ” нэрт баримал, модоор сийлсэн газрын зураг дээр архичдын дүрсийг байрлуулсан нийгмийн сэдэв хөндсөн бүтээл ч байсан юм. Уламжлалт соёл, ахуйг харуулсан бүтээлээс гадна орчин үеийн хэв маяг бүхий бүтээлүүд мөн “UB Art fair” үзэсгэлэнгийн ханыг чимж байлаа. Хүйтэн сэтгэгдэл төрүүлдэг хэмээх цэнхэр, нил ягаан өнгөөр зурсан, хоорондоо ижилхэн мэт харагдавч сайн ажих юм бол огтхон ч төсгүй 16 хүн. Тус бүр өөрийн төрх, харц, дотоод ертөнцийг агуулсан эдгээр хүн толгойгоороо тойрог үүсгэсэн байрлалтай. Энэ бол залуу зураач Х.Энхномингийн “Найзууд” хэмээх бүтээл юм. * Нүүр * Улс төр * Бизнес * Уул уурхай * Байгаль орчин * Нийгэм * Хууль, эрх зүй * Шинжлэх ухаан технологи * Чөлөөт цаг * Спорт * Дэлхий ертөнц * 3ар ЗАНАБАЗАРЫН МУЗЕЙ руу “НҮҮСЭН” үзэсгэлэн 2010-09-28 09:22 * Сонин заxиалга * Сэтгэгдэл * Илгээx * Хэвлэх * Түгээх * o 1 o 2 o 3 o 4 o 5 Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “UB Art fair-2010” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийжээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Занабазарын музей уг үзэсгэлэнг хамтран зохион байгуулж буй. Дотоодын урлаг сонирхогч, үзэгчдэд төдийгүй гаднынханд эх орноо сурталчлах давхар зорилготой “UB Art fair” анх 2009 онд Жуулчны гудамжинд дэлгэгдэж байсан. Харин энэ жил үзэсгэлэнгийн танхим руу нүүсэн нь энэ аж. Мөн өмнөх жил зөвхөн ДУДС-ийн оюутан залуус оролцож байсан бол энэ удаа чөлөөт уран бүтээлчид ч уран зураг, баримал, сийлбэрээ дэлгэжээ. Аялал жуулчлалын өдөртэй давхцаж байгаа учраас үзэсгэлэнд тавьсан ихэнх бүтээл монгол ахуй, нүүдэлчний соёл, хөдөө талын байгалийг дүрсэлсэн байв. Тухайлбал, зураач Г.Цэнгүнжавын газрын гүнээс нэвт гарч ирсэн мэт шовх хад асга, сүрлэг уулсыг харуулсан “Их газрын чулууд”, мөнх цаст оргил, оройд тусах нарны туяа, бэлд нь орших ой хөвчийг дүрсэлсэн “Улаан дөш” зэрэг бүтээл онгон дагшин байгалийн сүр жавхланг илтгэнэ. Түүнчлэн Н.Баатарцогтын тэмээн жин, нүүдэлчин монгол айлын үдшийг илэрхийлсэн хайчилбарууд өдөр тутмын жирийн үйлийг тусгасан боловч өвөрмөц тал, давтагдашгүй агшныг гаргаснаараа үзэгчдийн анхаарлыг татаж байсан юм. Мөн энэхүү үзэсгэлэнд уран зургаас гадна модон сийлбэр, керамик урлал, цаасан бар, чулуун баримлууд ч тавигджээ. Юу юугүй мөргөлдөх нь үү гэмээр хоёр догшин аргаль угалзын сийлбэр, эртний домгоос сэдэвлэсэн “Ус голыг гатлан ирлээ” нэрт баримал, модоор сийлсэн газрын зураг дээр архичдын дүрсийг байрлуулсан нийгмийн сэдэв хөндсөн бүтээл ч байсан юм. Уламжлалт соёл, ахуйг харуулсан бүтээлээс гадна орчин үеийн хэв маяг бүхий бүтээлүүд мөн “UB Art fair” үзэсгэлэнгийн ханыг чимж байлаа. Хүйтэн сэтгэгдэл төрүүлдэг хэмээх цэнхэр, нил ягаан өнгөөр зурсан, хоорондоо ижилхэн мэт харагдавч сайн ажих юм бол огтхон ч төсгүй 16 хүн. Тус бүр өөрийн төрх, харц, дотоод ертөнцийг агуулсан эдгээр хүн толгойгоороо тойрог үүсгэсэн байрлалтай. Энэ бол залуу зураач Х.Энхномингийн “Найзууд” хэмээх бүтээл юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment