Thursday, December 16, 2010

үзэсгэлэн

Занабазарын музей үзэсгэлэнгээр дүүрэн байна
2009 оны 9 сарын 23
Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд энэ сард гурван үзэсгэлэн нээлтээ хийлээ. Зураач Нороврагчаагийн бие даасан үзэсгэлэн, Солонгос ламтан Ким Сон ЖүнгийнМонгол нутгийн дөрвөн зүг найман зовхистнэртэй  үзэсгэлэн, мөн залуу зураач Д.БатжаргалынЗүрхний хөх эрчим  үзэсгэлэн нь энэ сарын 10-21-ний өдөр тавигдаж байна. Монголын өнөөгийн төрх байдлыг эмгэнэлтэйгээр харуулсан НороврагчаагийнСэхээнд”, “Сав хоосон буцаадаггүй Монгол ёсгэсэн хоёр бүтээлийг хүмүүс их сонирхон үзэж байлаа.

1 comment:

  1. Занабазарын музей эрдэнэсийн сангаа нээж байна

    Огноо: 2006-07-03 17:16:13

    Одоогийн Занабазарын нэрэмжит Дvрслэх урлагын музейг байгуулах саналыг анх Цэдэнбал Филатова гуай санаачилсан гэдэг.

    1965 онд тэрбээр буддийн урлагийн сэдэвтэй урлагийн vзэсгэлэнг тvр зохион байгуулж, нам засгийн тєлєєлєгчдєд vзvvлж сонирхуулан улмаар байнгын vйл ажиллагаатай музей байгуулсан байна.

    1965 оны 3-р сарын 31-ны єдрийн СнЗ-ийн 87 тоот тогтоолоор батлагдсан "Урлагийн музей" байгуулах шийдвэрийн дагуу Соёлын Яамны Сайдын 4-р сарын 15-ны єдрийн 37 тоот тушаалаар байгуулагдсан комисс анх ажилдаа орсон тvvхтэй.

    40 жилийн тэртээх энэ єдрvvдэд 300 гаруйхан vзмэртэй vзэгч олны ємнє vvд хаалгаа нээж байсан бол эдvгээ Єндєр гэгээнийхээ алдраар Дэлхий дахинд танигдсан, баялаг сан хємрєгтэй урлагийн музей болон хєгжсєєр иржээ.

    Аливаа улс орны ард тvмний амьдрал болон тvvний олон талт тvvхэн vзэгдлийг соёл урлагт тод томруунаар дvрсэлсэн байдаг. Монголын нvvдэлчин ардын амьдралын євєрмєц онцлог шинж байдлыг хадгалсан ардын гар урлал, соёл урлаг, сонгодог дурсгал нь ард тvмний тvvх соёл, ахуй амьдрал, зан заншил зэргийг нээн харуулсан байдаг бєгєєд тийм л бvтээлvvд он цагийн шалгарлыг давж шилдэг бvтээлд тооцогдсон байдаг билээ.

    Харин Занабазарын нэрэмжит Дvрслэх урлагын музей 40 жилийн ойн босгон дээр тус музейн алтан сан хємрєгт хадгалагдаж байгаа урлагийн дахин давтагдашгvй, ховор нандин бvтээлийн нэгээхэн хэсэг нь болох 70 нэрийн 266 нэгж vзмэрийг багтаасан "Эрдэнэсийн сан-1" vзэсгэлэнг дэлгэн vзvvлж vзэгч тvмнийхээ мэлмийг мялааж байна.
    Энэ талаар тус vзэсгэлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Н.Оюунтэгшээс тодрулосан вм. Бичлэгээс vзнэ vv
    video1
    Монголын vе vеийн уран гарт зураач урчуудын уран сайхны сэтгэлгээний олон зуун жилийн практикаар боловсорч урлан бvтээгдсэн, улмаар дvрслэл чимэглэлийн євєрмєц дvр тєрхийг олж, ард олныхоо зан vйл, хvсэл эрмэлзэл, амьдралын баяр баясгалан, уран хошин санааг єєртєє шингээсэн эдгээр бvтээлvvдийг агуулсан "Эрдэнэсийн сан-1" vзэсгэлэн энэ сарын 14 хvртэл гарах юм байна.

    Цаашид энэхvv "Эрдэнэсийн сан" vзэсгэлэн цуврлаар олон нийтэд хvрэх юм байна.

    ReplyDelete