Олноо Чойжин лам хэмээн алдаршсан Лувсанхайдав нь наймдугаар Богд Жавзундамбын төрсөн дүү бөгөөд дөрвөн настайдаа Монголд иржээ. Богд дүүдээ зориулан 1904-1908 онд сүм байгуулж өгчээ. Тухайн үеийнхээ хууль ёсыг дагаж Лувсанхайдав Манж дайчин улсын Бадаргуулт хаанд өөрийн сүмд нэр хайрлахыг гуйн айлтгасны хариуд “Өршөөлийг хөгжүүлсэн сүм” гэсэн нэр хайрласан байна.Чойжин ламын сүм музей таван сүм, хүндэтгэлийн таван хаалганаас бүрддэг. Махранз, Өршөөлийг хөгжүүлэх гол сүм, Зуугийн сүм, ядамын сүм, Хотол чуулганы болон Энх Амгалангийн тав гэсэн таван сүмтэй. Сүмийн гол хаалганы дээр “өршөөлийг хөгжүүлсэн сүм” гэж монгол, түвд, хятад, манж хэлээр бичиж хадсан байдаг. Сүм барих зардлыг Богдын сан болон ардуудаас гаргуулжээ. Богдын ордны уран барилгач Омбогын зураг төслөөр тухайн үеийн шилдэг урчуудыг хошуу нутгаас дайчлан ажиллуулжээ. Сүмийн барилга, гадна дотор засал чимэглэлийн ажлыг нэг ч хадаас оролцуулалгүйгээр углуургадан барьсан гэж ярилцдаг. Сүмийг бүтээхэд монгол хятад олон хүн оролцсон ч доторх бурхан тахилын урлалыг зөвхөн бурхан бүтээгч монгол лам нар хийжээ.Сүмүүд нь хоёр давхар вааран дээвэртэй, алтадсан ганжиртай, дөрвөн хошуу нуруун дээр бэлгэдлийн чанартай амьтдын дүрсүүд, ширмэн хонхнуудтай. Үүдэндээ боржин чулуун хэрэмтэй бөгөөд хэрэм дээр арслан, бар, заан, бич, тавагтай идээ зэргийг сийлбэрлэсэн байдаг. Мөн зургаан ширхэг луун зүмбэртэй, 16 ширхэг баганатай. Сүмүүдийг тойрсон хашаа нь 415 м урттай. Чойжин лам Лувсанхайдавыг 1918 онд нас барснаас хойш 1936 он хүртэл сүмд хурал хурж байгаад 1938 онд хаагджээ. 1940 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн мэдэлд шилжүүлж, 1942 онд Шашны түүхийн музей болгожээ. 1960-1961 онд сүмд их засвар хийсэн бөгөөд 1972 онд өнгө будгийн, 1995 онд Зуугийн сүмийн дээврийн засвар хийсэн байна. Сүмийн барилгыг 1941 онд улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтад, 1998 онд дахин хамгаалалтад авчээ.
занабазарын музей
Thursday, December 23, 2010
Өндөр гэгээн Занабазарын дурсамж музей | | | |
Бичсэн Administrator |
2010 оны 12-р сарын 04, Бямба гариг, 05:14 |
Өндөр гэгээн Занабазарын дурсамж музейг 1995 онд Занабазарын мэндэлсний 360 жилд зориулан байгуулсан юм. Өндөр гэгээн Занабазар нь 1635 онд төрсөн Чингисийн угсааны 34 дэх үеийн “Алтан ураг”- ийн төр, нийгмийн зүтгэлтэн түүхэн хүн байлаа. Тэрээр 17,18-р зууны Монголын нийгэм, улс төр,шашны үйлсэд ихээхэн нөлөөтэй байлаа. Мөн тэрээр монголын анхны төр, шашныг хослон баригч хаан байсан юм. Занабазар нь Буддын гүн ухаан, яруу найраг, соёл, шинжлэх ухааны хэд хэдэн төрөл дээр мэргэжсний дотроос дүрслэх урлагт түүний авьяас илүү тодорч байлаа. Занабазар Монгол оронд шарын шашныг дэлгэрүүлсэн бөгөөд Монгол газар тохируулан шинэчлэл хийсэн юм. Одоо сүм, хийдүүд Занабазарын бий болгосон дэг жаягийн дагуу хурал ном, зан үйлээ гүйцэтгэж байна. Занабазар Шанхын хийд, Төвхөн хийд зэрэг сүм дуганууд, Монголын Бурханы шашны урлал дэг сургуулийг бий болгож “Ногоон дарь эх”, “21 дарь эх”, “Язгуурын таван бурхан” зэрэг сонгодог бүтээлүүд, амар амгалан эв эеийн “Жанлавцогзол” гүн ухааны бүтээл, тусгаар тогтнолын билэгдэл “ Соёмбо” үсэг бүтээсэн юм. Энэ музейгээс Өндөр гэгээний төрсөн газар “Есөн зүйл” Анхдугаар Богдод өргөмжилсөн “Ширээт цагаан нуур”, “Шанхын хүрээ”-ний уран зураг, Занабазарын дүр, түүний өвөг дээдсийн зураг, 17-р зуунд зурагдсан Занабазарын болон түүний эхийн хөрөг болон долоон голт цөгц, “Занабазар хийц”-ийн бодь суварга зэрэг бодит үзмэр байдаг. Мөн түүний бүтээлүүдийн гэрэл зураг, сийлбэртэй гэр, эсгий ширмэл бурхад, Соёмбо үсэг, соёмбо бичгээр бичсэн бичвэр зэрэг үзмэрүүд, түүний өмсөж байсан, хувцас, хийсэн бүтээлийг гэрэл зургаар харуулсан байна. Үүнээс гадна Занабазарын байгуулсан Төвхөн хийдийн гэрэл зураг, түүний дурсгалд зориулсан Амарбаясгалант хийдийн уран зураг зэрэг үзмэрүүдийг харж болно. |
|
МУЗЕЙН ТУХАЙ |
Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музей анх 1966 онд нээгдэн,орчин үеийн дүрслэх урлагийн бүтээл болон эрт үеэс нааш уламжлагдан ирсэн эртний дүрслэх урлагийн ховор бүтээлүүдийг ард түмэнд үзүүлэн сурталчилж эхэлсэн.300 гаруй үзмэртэй байсан бөгөөд жил бүр үзмэрээ баяжуулан өргөтгөсөөр 1989 онд орчин үеийн нэг хэсэг нь Уран Зургийн Галерей нэртэйгээр биеэ даасан музей болон тусгаарлажээ. Энэ музейд Өндөр Гэгээн Занабазарын өөрийн мутраар урлан бүтээсэн Цагаан дар эх, Язгуурын таван бурханы дөрөв, Бодь суварга зэрэг алдарт уран баримлууд хадгалагддаг учир 1995 оноос Г.Занабазарын нэрэмжит болсон. Г. Занабазарын алдарт бүтээлүүдээс гадна XIX-XX зууны үеийн нэрт мастеруудын бүтээсэн ардын урлагийн бүтээлүүд, шүрэн баг, есөн эрдэнэ,шороон будгаар өнгө хослуулан бүтээсэн бурхадын хөрөг, Б.Шаравын "Монголын нэг өдөр","Гүүний үрс гаргалт" зэрэг хосгүй бүтээлүүдийг үзэгч олонд таниулан сурталчилж байна. Нэн эртний үеэс XX зууны эхэн үеийг хамарсан 10000 гаруй үзмэр бүхий сан хөмрөгөөс түүвэрлэн үзүүлсэн үзүүллэгийн 12 танхимтай. Манай музей уран бүтээлчид олон нийттэй байнга хамтран ажиллаж байдаг. Мөн музейн түр үзэсгэлэнгийн танхимд уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулдаг. 2004 оноос эхлэн тус музейд ЮНЕСКО-н "Музейг хөгжүүлэх,нүүдэлчдийн соёлын өвийг хамгаалах" төсөл амжилттай хэрэгжиж байна.Төслийн хүрээнд үзмэрийн бүртгэл картжуулалт, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулж байна.
Хүрээ цам |
"Цам" хэмээх буддын шашны томоохон зан үйл нь эртний Энэтхэгт үүсч, Түвдээр дамжин, Монгол оронд уламжлагдан, XIX зуунаас тархсан. Монголд төдийгүй бурханы шашинт бусад орнуудын "Цам"-аас сүрлэг, тансаг, хүчирхэг нь Их Хүрээний "Цам" байв. "Хүрээ Цам" 1811-1937 он хүртэл гарч байжээ. Цамнах ерөнхий утга нь тухайн нутаг орны жилийн заслыг хийх/эд оршдог/ юм. Муу бүхнийг устгаж, сайн сайхныг авчрах, уул усны эздийг аргадах зэрэг үйл хөдлөлийг бүжгийн хөдөлгөөнөөр харуулдаг. Цам шашны зан үйл боловч уламжлалт дүрслэх урлагийн хэв шинжийг агуулсан цогц үзүүлбэр-багт бүжгийн чуулган юм. Цамын талбайн чимэглэл, цамчдын баг, өмсгөл, чимэг зүүлт, барьцуудыг баримал, шуумал, цутгамал, оёмол, наамал, хатгамал, сийлбэр зэрэг дүрслэх урлагийн бүх төрлөөр урлан бүтээсэн байна. Бүжигчид энгийн болон товгор зээгт наамлаар урласан дээл, зах-додъёг, хормогч-модъёгийг өмсөн, гадуур нь ясан чимэглэл-рүжинг зүүн, хөлдөө матар хоншоорт гутал өмсөж бүжиглэнэ. "Улаан сахиус" гэж нэршсэн бурханыг төвдөөр Жамсран, санскритаар Бэгз Дармапала хэмээнэ. Музейн сан хөмрөгт нэр нь үл мэдэгдэх барималчийн бүтээсэн хоёр шүрэн баг байдгийн нэг нь зурагт үзүүлсэн үзмэр юм. Багийг цаасан шуумлын аргаар бүтээж, нүүрэнд нь хэлхсэн том жижиг шүрийг шигтгэн суулгаж, хөмсөг сахлыг нь гуулиар цутгаж, алтаар шарсан байна. Тэргүүндээ шовгор орой бүхий дуулга өмсөн, таван хохимой залсан, улаан цагаанаар эргэлдсэн гурван мэлмийг хар өнгийн эрдэнийн чулуугаар урласан ажээ. Цамын өмсгөл Ер нь цамын хувцас тэр чигээрээ зээгт наамлын урлагийн бүтээл билээ.Хэлхгэр өргөн гурвалжин ха нцуйтай цамын өмсгөл, бадам хээтэй цээживч -додиг, догшдын сүрлэг дүртэй хормогч-модиг, амирлангуй дүрт бурхдын дүрстэй үрүүжин хэмээх ясан эрхин зүүлт сэлтээс цамын хувцас бүтдэг.Үрүүжин нь алаг, ясан гэж хоёр янз байна.Үрүүжин нь ясан чимэг гэсэн утгатай үг бөгөөд цамчны бүсэнд байх алаг рүүжин нь өнгө бүрийн шилэн эрхиэр чимсэн.Ясан үрүүжинг Энэтхэгт зааны ясаар Монголд тэмээний ясаар сийлдэг. Цамын баг Багийн хэмжээ хүний толгойноос хоёр дахин том, цамчны нүд багийн амны жавьж хавьцаа таарч замаа хардаг.Бурхдын дүрийг илэрхийлэх багийг цаасан шуумлын аргаар хийнэ. Юуны өмнө багийн ухмал, зормол хоёр хэвийг модоор үйлдэнэ.Энэ хоёр хэвийг тааруулж, байрлуулахад хооронд нь сантиметр орчим зай үлдээнэ. Хоёр хэвийн дундуур хайлмал каолин /резин/ цутгаж царцаана. Резинэн хэвэн дээрээ нимгэн нойтон цаасыг олон давхарлан наах аргаар баг бүтээдэг баримлын нэгэн аргыг ‘'цаасан шуумал'' гэдэг. Дээр үед шавраар цамын хэв цутгаж, түүндээ нимгэн цаас наах аргаар баг хийдэг байв. Хатсаны дараа цаасан багийг эцсийн байдлаар засаж, өнгөлөн нарийн чимхлүүр ажилбаруудыг гүйцэтгэж эцэст нь бэлэн болсон багийг зурж, будан чимэглэдэг байжээ. Гутал Цамын гутал ясан эрхээр чимсэн улаан түрийтэй, соёо шүд арзайсан, шантгар улаан хамартай, хилэнт дугуй нүдтэй, ногоон матрын хөөмөл дүрийг монгол гутлын ээтэн хоншоорт амыг нь тааруулан урнаар суулгадаг. Матар мянган амьтны мах цусаар хооллосон гэх сүртэй араатан тул догшид гуталдаа чимэг болгон, хөлийн дэвслэх хөдөлгөөнөөр хортон дайсанг хөнөөхийг бэлгэддэг бололтой. Хүрээ цамд гардаг эрэмбэ өндөртэй догшид матар хээтэй гутал өмсдөг байжээ. Хүрээ цам зураг Зураач Д.Дамдинсүрэн монгол зургийн аргаар ‘'Хүрээ цам'', ‘'Арван засгийн бөх'' ‘'Хүрээ Майдар ‘' зэрэг өргөн дэлгэцийн зохиомжтой ХХ зууны эхэн үеийн монголын зан заншил , түүхэн үйл явдлыг хүүрнэн өгүүлсэн олон сайхан бүтээлүүд туурвисан билээ. 1966 онд Дамдинсүрэнгийн зурсан ‘'Хүрээ цам'' зураг нь хагас дээрээс авсан зохиомжтой бөгөөд зургийн төвд Богдын шар өргөөний өмнө өрнөж буй цамын тоглолт, сор тахил, зүг тахигчид, багтай догшид, шанаг,лус савдаг, хөгжимч лам нар, үзэгч олон, тусгай майханд залран цам үзэх ихэс дээдэс бүгд дүрслэгджээ.
ЮНЕСКО ТӨСӨЛ |
ЮНЕСКО-с санаачилсан "Соёлын өвийг хамгаалах ба музейг хөгжүүлэх" хөтөлбөрт Дүрслэх Урлагийн Музейг хөгжүүлэх төсөл хамрагдсан юм. Хөтөлбөрийн зорилго нь хөгжингүй болон хөгжлийн шилжилтийн үеийг дамжиж байгаа орнуудын соёлын өвийг хамгаалах, музейг хөгжүүлэх, олон улсын ба бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.Тус байгууллага "Кабул, Афганистаны музейн сан хөмрөгийг хамгаалах", "Таджикстаны музейн сан хөмрөгийг хамгаалах" зэрэг төслүүдийг Азийн бүсэд хэрэгжүүлж байна.2004-2007 онд хэрэгжүүлэх "Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейг хөгжүүлэх, нүүдэлчдийн соёлын өвийг хамгаалах" төсөл 3 гол ажилбарыг хамарч байна. Үүнд:БҮРТГЭЛ, КАРТЖУУЛАЛТ- Үзмэрийн хадгалалтын байдлын талаар тайлан бичлэг бүхий бүртгэлийн тогтолцоог олон улсын жишгийн дагуу боловсронгуй болгох. "Object ID"-г ашиглэн үзмэрүүдийг тодорхойлохҮЗМЭР ХАМГААЛАЛТ- Үзмэрт нөлөөлөх гэрэл ба дулаан, чийгшилтийн хяналт тогтоох, сан хөмрөгийн байршил, төхөөрөмжийн шинэчлэлт хийхСУРГАЛТ- Музейн ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулах, гадаадад сургахТус музейн ажилтнууд ба ЮНЕСКО-н мэргэжилтнүүд хамтран музейн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээс гадна урлагийн бүтээлүүдийг хамгаалахад олон нийтийг оролцуулахад анхаарлаа хандуулна.
занабазарын музей
* Нүүр * Улс төр * Бизнес * Уул уурхай * Байгаль орчин * Нийгэм * Хууль, эрх зүй * Шинжлэх ухаан технологи * Чөлөөт цаг * Спорт * Дэлхий ертөнц * 3ар ЗАНАБАЗАРЫН МУЗЕЙ руу “НҮҮСЭН” үзэсгэлэн 2010-09-28 09:22 * Сонин заxиалга * Сэтгэгдэл * Илгээx * Хэвлэх * Түгээх * o 1 o 2 o 3 o 4 o 5 Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “UB Art fair-2010” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийжээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Занабазарын музей уг үзэсгэлэнг хамтран зохион байгуулж буй. Дотоодын урлаг сонирхогч, үзэгчдэд төдийгүй гаднынханд эх орноо сурталчлах давхар зорилготой “UB Art fair” анх 2009 онд Жуулчны гудамжинд дэлгэгдэж байсан. Харин энэ жил үзэсгэлэнгийн танхим руу нүүсэн нь энэ аж. Мөн өмнөх жил зөвхөн ДУДС-ийн оюутан залуус оролцож байсан бол энэ удаа чөлөөт уран бүтээлчид ч уран зураг, баримал, сийлбэрээ дэлгэжээ. Аялал жуулчлалын өдөртэй давхцаж байгаа учраас үзэсгэлэнд тавьсан ихэнх бүтээл монгол ахуй, нүүдэлчний соёл, хөдөө талын байгалийг дүрсэлсэн байв. Тухайлбал, зураач Г.Цэнгүнжавын газрын гүнээс нэвт гарч ирсэн мэт шовх хад асга, сүрлэг уулсыг харуулсан “Их газрын чулууд”, мөнх цаст оргил, оройд тусах нарны туяа, бэлд нь орших ой хөвчийг дүрсэлсэн “Улаан дөш” зэрэг бүтээл онгон дагшин байгалийн сүр жавхланг илтгэнэ. Түүнчлэн Н.Баатарцогтын тэмээн жин, нүүдэлчин монгол айлын үдшийг илэрхийлсэн хайчилбарууд өдөр тутмын жирийн үйлийг тусгасан боловч өвөрмөц тал, давтагдашгүй агшныг гаргаснаараа үзэгчдийн анхаарлыг татаж байсан юм. Мөн энэхүү үзэсгэлэнд уран зургаас гадна модон сийлбэр, керамик урлал, цаасан бар, чулуун баримлууд ч тавигджээ. Юу юугүй мөргөлдөх нь үү гэмээр хоёр догшин аргаль угалзын сийлбэр, эртний домгоос сэдэвлэсэн “Ус голыг гатлан ирлээ” нэрт баримал, модоор сийлсэн газрын зураг дээр архичдын дүрсийг байрлуулсан нийгмийн сэдэв хөндсөн бүтээл ч байсан юм. Уламжлалт соёл, ахуйг харуулсан бүтээлээс гадна орчин үеийн хэв маяг бүхий бүтээлүүд мөн “UB Art fair” үзэсгэлэнгийн ханыг чимж байлаа. Хүйтэн сэтгэгдэл төрүүлдэг хэмээх цэнхэр, нил ягаан өнгөөр зурсан, хоорондоо ижилхэн мэт харагдавч сайн ажих юм бол огтхон ч төсгүй 16 хүн. Тус бүр өөрийн төрх, харц, дотоод ертөнцийг агуулсан эдгээр хүн толгойгоороо тойрог үүсгэсэн байрлалтай. Энэ бол залуу зураач Х.Энхномингийн “Найзууд” хэмээх бүтээл юм. * Нүүр * Улс төр * Бизнес * Уул уурхай * Байгаль орчин * Нийгэм * Хууль, эрх зүй * Шинжлэх ухаан технологи * Чөлөөт цаг * Спорт * Дэлхий ертөнц * 3ар ЗАНАБАЗАРЫН МУЗЕЙ руу “НҮҮСЭН” үзэсгэлэн 2010-09-28 09:22 * Сонин заxиалга * Сэтгэгдэл * Илгээx * Хэвлэх * Түгээх * o 1 o 2 o 3 o 4 o 5 Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “UB Art fair-2010” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлтээ хийжээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Занабазарын музей уг үзэсгэлэнг хамтран зохион байгуулж буй. Дотоодын урлаг сонирхогч, үзэгчдэд төдийгүй гаднынханд эх орноо сурталчлах давхар зорилготой “UB Art fair” анх 2009 онд Жуулчны гудамжинд дэлгэгдэж байсан. Харин энэ жил үзэсгэлэнгийн танхим руу нүүсэн нь энэ аж. Мөн өмнөх жил зөвхөн ДУДС-ийн оюутан залуус оролцож байсан бол энэ удаа чөлөөт уран бүтээлчид ч уран зураг, баримал, сийлбэрээ дэлгэжээ. Аялал жуулчлалын өдөртэй давхцаж байгаа учраас үзэсгэлэнд тавьсан ихэнх бүтээл монгол ахуй, нүүдэлчний соёл, хөдөө талын байгалийг дүрсэлсэн байв. Тухайлбал, зураач Г.Цэнгүнжавын газрын гүнээс нэвт гарч ирсэн мэт шовх хад асга, сүрлэг уулсыг харуулсан “Их газрын чулууд”, мөнх цаст оргил, оройд тусах нарны туяа, бэлд нь орших ой хөвчийг дүрсэлсэн “Улаан дөш” зэрэг бүтээл онгон дагшин байгалийн сүр жавхланг илтгэнэ. Түүнчлэн Н.Баатарцогтын тэмээн жин, нүүдэлчин монгол айлын үдшийг илэрхийлсэн хайчилбарууд өдөр тутмын жирийн үйлийг тусгасан боловч өвөрмөц тал, давтагдашгүй агшныг гаргаснаараа үзэгчдийн анхаарлыг татаж байсан юм. Мөн энэхүү үзэсгэлэнд уран зургаас гадна модон сийлбэр, керамик урлал, цаасан бар, чулуун баримлууд ч тавигджээ. Юу юугүй мөргөлдөх нь үү гэмээр хоёр догшин аргаль угалзын сийлбэр, эртний домгоос сэдэвлэсэн “Ус голыг гатлан ирлээ” нэрт баримал, модоор сийлсэн газрын зураг дээр архичдын дүрсийг байрлуулсан нийгмийн сэдэв хөндсөн бүтээл ч байсан юм. Уламжлалт соёл, ахуйг харуулсан бүтээлээс гадна орчин үеийн хэв маяг бүхий бүтээлүүд мөн “UB Art fair” үзэсгэлэнгийн ханыг чимж байлаа. Хүйтэн сэтгэгдэл төрүүлдэг хэмээх цэнхэр, нил ягаан өнгөөр зурсан, хоорондоо ижилхэн мэт харагдавч сайн ажих юм бол огтхон ч төсгүй 16 хүн. Тус бүр өөрийн төрх, харц, дотоод ертөнцийг агуулсан эдгээр хүн толгойгоороо тойрог үүсгэсэн байрлалтай. Энэ бол залуу зураач Х.Энхномингийн “Найзууд” хэмээх бүтээл юм.
Thursday, December 16, 2010
үзэсгэлэн
Занабазарын музей үзэсгэлэнгээр дүүрэн байна
2009 оны 9 сарын 23
Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд энэ сард гурван үзэсгэлэн нээлтээ хийлээ. Зураач Нороврагчаагийн бие даасан үзэсгэлэн, Солонгос ламтан Ким Сон Жүнгийн “Монгол нутгийн дөрвөн зүг найман зовхист” нэртэй үзэсгэлэн, мөн залуу зураач Д.Батжаргалын “Зүрхний хөх эрчим” үзэсгэлэн нь энэ сарын 10-21-ний өдөр тавигдаж байна. Монголын өнөөгийн төрх байдлыг эмгэнэлтэйгээр харуулсан Нороврагчаагийн “Сэхээнд”, “Сав хоосон буцаадаггүй Монгол ёс” гэсэн хоёр бүтээлийг хүмүүс их сонирхон үзэж байлаа.
Subscribe to:
Posts (Atom)